ub2sejong@gmail.com +976 9160-0085

Солонгос судлаач эрдэмтэн, төгсөгч, оюутнууд “Хичээгээрэй! Солонгос орон” хандивын аянд нэгдлээ

3/20/2020 12:08:06 PM

Хоёр орны орчин цагийн харилцааны 30 жилийн ой тохиож буй энэ онд COVID 19 шинэ коронавирусний халдварын эсрэг тэмцэж байгаа БНСУ-ын иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой “Хичээгээрэй! Солонгос орон” хандивын аяныг Монголын Солонгос судлалыг хөгжүүлэх холбоо (ССХХ)-ны гишүүдээс санаачлан 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс энэ сарын 9-ний хооронд зохион байгуулжээ.

Тус хандивын аянд ССХХ-ны гишүүн Монголын их дээд сургуулийн солонгос судлалын багш, судлаачид болон Монголын дунд сургуулийн солонгос хэлний багш нарын холбоо зэрэг байгууллага хамт олон, МУИС, ШУТИС зэрэг их дээд сургуульд суралцаж солонгос хэл, солонгос судлалын мэргэжил эзэмшсэн үе үеийн төгсөгч, оюутнууд, бусад дэмжигч хувь хүмүүс идэвхтэй оролцсон байна.

Хандивын аянаар нийт 202 хүний 9 сая 65530 төгрөгийн хандив цугласныг 2020 оны 3-р сарын 21-ний өдөр Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Улаан загалмайн нийгэмлэгт шилжүүлэн өгчээ.

https://news.zindaa.mn/352a?fbclid=IwAR1tJhQrTNmS-hE45-uJXCLlxGo8IsykB7fiSwA9CIvdL5xOCIpCdHFX18s