ub2sejong@gmail.com +976 9160-0085

Багш нарын сургалт семинар

Улаанбаатар 2 Сэжун Институт нь багш нарынхаа мэргэжил чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр сургалт семинар зохион байгуулдаг.

Уг сургалт семинарт БНСУ-ын “Үндэсний хэлний хүрээлэн”, “Үндэсний Конжу Их Сургууль”-ийн судлаач, доктор профессорууд урилгаар ирж илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийхээс гадна Монгол дахь их дээд сургуулиудын солонгос хэлний багш нар идэвхтэй оролцож хамтран туршлага солилцдог. 

Мөн Сэжун Институт сангаас жил бүр олон орны Сэжун Институтийн багш нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдлэг мэдээллийг солилцох зэргээр

  • Олон улсын багш нарын чуулга уулзалт (세계 한국어 교육자 대회)
  • Сэжун Институтийн багш нарын сургалт, семинар (세종학당 워크숍)
  • Сэжун Институтийн мэргэжилтэн багш бэлтгэх сургалт (세종학당 현지 채용 교원 재교육)-ыг зохион байгуулдаг.