Бусад байгууллага, сургуулиудтай хамтын гэрээ байгуулж солонгос хэл, соёлын сургалтыг зохион байгуулдаг.
- 2016 оны 9-р сараас БНСУ-ын ‘ Солонгосын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газар (KSD)’ -тай хамтран Монгол улс дахь банк санхүүгийн байгууллагын ажилчдад солонгос хэл, соёлын сургалт явуулан 6 төгсөгч, 1 багшийг үнэ төлбөргүй 7 хоног солонгос орноор аялуулсан.
- 2019 оны намрын улиралд нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж алслагдсан бүс болох Нисэхийн эцэст байрлах 114-р ЕБС-ийн ахлах ангийн сурагчдийг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж үнэ төлбөргүй солонгос хэл, соёлын сургалт зохион байгууллаа.
- 2021 оны хаврын улиралд нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж алслагдсан бүс болох Нийслэлийн СХД-ийн 74-р сургуулийн ахлах ангийн сурагчдыг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж үнэ төлбөргүй солонгос хэл, соёлын сургалт зохион байгууллаа.
- 2022 оны хаврын улиралд нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж алслагдсан бүс нутаг болох Ховд аймгийн Ховд Их Сургуулийн харьяа ЕБ-ын лицэй ахлах сургуулийн сурагчдыг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж үнэ төлбөргүй солонгос хэл, соёлын сургалт зохион байгууллаа.