ub2sejong@gmail.com +976 9160-0085

Соёлын хөтөлбөр

  1. Солонгос хэл, соёлын хичээлээс гадна улиралд хоёр удаа “Солонгосын соёлын арга хэмжээ”-г зохион байгуулдаг. Уг арга хэмжээгээр солонгос хоол хийх, үндэсний тоглоом тоглох, солонгос дууны тэмцээн болон ангиудын хооронд хэл, соёлын мэдлэг шалгасан төрөл бүрийн тэмцээнүүдийг зохион байгуулж солонгос хэл болон соёлын талаар илүү өргөн мэдлэгийг олж авах боломж олгодог юм.
  2. 5-р сард “Солонгос хэлний яриа болон бичгийн тэмцээн”-ийг институтийн оюутнуудын дунд зохион байгуулж тэмцээн тус бүрд шилдгээр шалгарсан 2 суралцагчийг БНСУ-д 7 хоногийн хугацаатай хэл соёлын сургалтад хамруулж аялуулна. Цаашлаад Сэжун Институт сангийн эцсийн шатны шалгаруулалтанд байр эзэлсэн тохиолдолд 3-6 сарын хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сурах эрхээр шагнадаг.
  3. 10-р сарын 9-нд Хангыл үсэг зохиогдсоны ойн баярыг БНСУ төдийгүй дэлхийн олон оронд тэмдэглэж өнгөрүүлдэг. Бид ч солонгос хэл сурч буй оюутнуудтайгаа хамтран жил бүрийн 10-р сарын эхээр сонирхолтойгоор зохион байгуулдаг.