ub2sejong@gmail.com +976 9160-0085

МУИС-ийн дэргэдэх “Улаанбаатар 2 Сэжун Институт”-ыг шилдэг институтаар шалгарлаа

3/8/2020 12:34:20 AM

БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Сэжун Институт Сангаас 2018 оны 7 дугаар сарын 10-11-ний хооронд зохион байгуулсан “Сэжун Институтын Удирдах ажилтны зөвлөгөөн”-д МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, “Улаанбаатар 2” Сэжун Институтын захирал Д.Сайнбилэгт нар оролцлоо.

Энэ удаагийн удирдах ажилтаны зөвлөгөөнд дэлхийн 9 их, дээд сургуулийн захирал, дэд захирлууд оролцож Сэжун Институт Сангийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцон зөвлөлдөв. Мөн энэ үеэр дэлхийн солонгос хэлний багш нарын их хурал зохион байгуулагдсан бөгөөд тус их хурлын үеэр МУИС-ийн дэргэдэх “Улаанбаатар 2 Сэжун Институт”-ыг шилдэг институтаар шалгаруулан, БНСУ-ын засгийн газрын нэрэмжит талархалын цомоор шагнасан баяртай үйл явдал тохиов.


МУИС-ийн дэргэдэх Сэжун Институт нь БНСУ-ын Конжу Үндэсний Их сургуультай хамтран 2007 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон нийтэд солонгос хэл соёлыг зааж сургах, үндэсний боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, Монгол дахь солонгос судлалыг хөгжүүлэх болон хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж ирснийг ийнхүү үнэлж шагнажээ.
Энэхүү хүндтэй шагналыг хүртсэн МУИС-ийн дэргэдэх Сэжун Институтийн хамт олонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.