ub2sejong@gmail.com +976 9160-0085

МУИС-ийн зарим анги, танхимуудыг тохижуулан сурах таатай орчныг бүрдүүллээ

3/8/2020 12:33:32 AM

“Улаанбаатар-2 Сэжун Институт” нь 2016 онд БНСУ-ын Сэжун Институт сангийн 38400$-ийн хөрөнгө оруулалтаар МУИС хичээлийн II байрны 131, 132, 133 тоот анги танхимуудад иж бүрэн засварын ажил хийн зохих комисст хүлээлгэн өгсөн юм.

Мөн 2017 онд тус сангийн 18350$ -ийн хөрөнгө оруулалтаар дээрх анги танхимууддаа орчин үеийн, сургалтын ширээ сандал болон шилэн самбарыг байрлуулаа. 133 тоот ангид сүүлийн үеийн сургалтад ашиглаж болох ухаалаг компьютер дэлгэцийг суурилуулснаар багш, оюутнууд ашиглахад хялбар болохоос гадна оюутнуудын сурч боловсроход тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж ШУС-ийн захирал Б.Баяртогтох, хичээлийн байрны зохион байгуулагч Д.Батдэлгэр нарт Улаанбаатар 2 Сэжун Институтын захирал Д.Сайнбилэгт хүлээлгэн өглөө.