ub2sejong@gmail.com +976 9160-0085

Сэжун Институт сангийн 2020 оны намрын улирлын тэтгэлэгт оюутны хөтөлбөр зарлагдлаа.

6/17/2020 11:31:42 AM

БНСУ-ын Сэжун Институт сан нь олон орны Сэжун Институтид сурч буй суралцагч, төгсөгчдийнхөө солонгос хэл, соёлын мэлдэгийг нэмэгдүүлэх зорилгоор  “Сэжун Институт сангийн тэтгэлэгт оюутан” –г шалгаруулах гэж байна.

Солонгос хэлээр мөрөөдлөө биелүүлэхийг зорьж буй суралцагчдыг БНСУ-ын их дээд сургуульд мэргэжил эзэмших (бакалавр, магистр, докторын сургалт), болон хэлний бэлтгэлд сурах боломжийг олгож байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоорой.

Тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар 2 Сэжун Институтийн суралцагч болон төгсөгч байх
  2. Бакалавр, магистр, докторын сургалтад суралцахыг хүсэгч:
  •        Анхан 4 (Сэжун Хангүго 4 ном) ангийг төгссөн байх
  •        TOPIK (Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт)-ын 3-с дээш түвшинтэй байх
  1. Хэлний бэлтгэлд суралцахыг хүсэгч:
  •         Анхан 2 (Сэжун Хангүго 2 ном) ангийг төгссөн байх
  •         TOPIK (Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт)-ын 1-с дээш түвшинтэй байх

Дараах сургуулиудаас сонгох боломжтой.

  • Тэгү Католик Их Сургууль (Кёнсан хот)
  • Тунгүг Их Сургууль (Сөүл хот)
  • Туншинь Их Сургууль (Нажү хот)
  • Дижитал Сөүл Соёл, Урлагийн Их Сургууль (Алсын зайн сургалт)
  • Бусан хотын Гадаад хэлний Дээд Сургууль (Бусан хот)
  • Санмён Их Сургууль (Сөүл хот)
  • Сөүл Кибер Их Сургууль (Алсын зайн сургалт)
  • Сэжун Кибер Их Сургууль (Алсын зайн сургалт)
  • Ёнсань Их Сургууль (Бусан хот)   

Доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж  заасан хугацаанд материалаа бүрдүүлнэ үү.

http://sejong.num.edu.mn/Upload/files/2020년도 하반기 세종학당재단 장학생 모집 공고.pdf

http://sejong.num.edu.mn/Upload/files/대학별 모집 요강.zip