ub2sejong@gmail.com +976 9160-0085

"Солонгос хэлний яриа болон бичгийн тэмцээн 2023" амжилттай болж өндөрлөлөө.

6/7/2023 5:58:48 PM
🤩 Улаанбаатар 2 Сэжун Институт нь 2023 оны яриа болон бичгийн тэмцээний 2-р шатаа амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. 🥳
🤓 Энэ удаагийн тэмцээнд 2022, 2023 оны төгсөгч болон суралцагчид оролцож тэмцээн тус бүрд эхний 3 байрыг шалгаруулсан бөгөөд 1-р байрын эзэд маань ирэх 10-р сард БНСУ-д зохион байгуулагдах "Сэжун Институтийн шилдэг суралцагчдын чуулга уулзалт"-нд оролцох эрх болон эцсийн шатанд өрсөлдөх эрхээр шагнуулсан юм.🥳🤩
Үүнд:
🗣 Ярианы тэмцээний
1-р байрыг АНХАН 2А ангийн сурагч Амарсайхан овогтой Үүлэннамуун
2-р байрыг АНХАН 2В ангийн сурагч Баасанбат овогтой Оюундарь
3-р байрыг АНХАН 2В ангийн сурагч Сүхбаатар овогтой Отгонням нар тус тус эзэлсэн бол,
✍️ Бичгийн тэмцээний
1-р байрыг ДЭЭД шатны ангийн сурагч Алтанхуяг овогтой Энх-Үйлс
2-р байрыг АНХАН 2В ангийн сурагч Хоролноров овогтой Энхмаа
3-р байрыг АНХАН 2В ангийн сурагч Даваадорж овогтой Жавхлан нар тус тус эзэлж бусдыгаа манлайлан оролцлоо. 💯👏🥳
🥳 Тэмцээндээ идэвхтэй оролцож өөрийгөө сорин нэг алхам урагшилж чадсан нийт суралцагчдадаа дахин халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе! 🤗
🥰 Яриа болон бичгийн тэмцээнээр дамжуулан солонгос хэлний чадвараа нэмэгдүүлж, мэдлэг мэдээллээ бусадтайгаа хуваалцаж, хүндэт багш нараас урмын сайхан үг, зөвлөгөө сонсон нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөсөн оролцогч та бүхэндээ баярлалаа. 🥰