ub2sejong@gmail.com +976 9160-0085

Тусгай хөтөлбөр хэрэгжүүллээ

1/13/2022 5:32:16 PM

Улаанбаатар 2 Сэжун Институт нь нийгмийн хариуцлагын хүрээнд залуучууд, өсвөр үеийнхний хэрэгцээ, шаардлагын судалгаанд тулгуурлан тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. 
Энэ улиралд Улаанбаатар хотоос алслагдсан Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны ЕБ-ын 74-р сургуультай хамтын гэрээ байгуулж ахлах ангийн суралцагчдад солонгос хэл, соёлын анхан шатны сургалтыг явууллаа.  Сургалтыг танхим болон онлайн хослуулан зохион байгуулсан бөгөөд солонгосын соёлын хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүллээ.