ub2sejong@gmail.com +976 9160-0085

"Солонгос үндэсний баг хийх, багтай бүжиг сурах" соёлын арга хэмжээ

Улаанбаатар 2 Сэжун Институт нь улирал бүр сонирхолтой 🎎солонгосын соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг билээ. 2023 оны 2-р улиралд бид "Солонгос үндэсний баг хийх, багтай бүжиг сурах" соёлын хөтөлбөрийг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг багш Баттүвшин, Ж.Солонго, Бүжинлхам, Ю Жонтэ нар удирдан явуулсан бөгөөд БНСУ-аас үндэсний багтай бүжгийн мэргэжилтэн багш онлайнаар холбогдож нийт 25 сурагч хамрагдлаа. Сурагчид маань маш идэвхтэй оролцож, өөр өөрсдийн гараар урласан багаа зүүж, багтай бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг солонгос багшаас сурсан юм.


5/17/2023 2:13:23 PM