ub2sejong@gmail.com +976 9160-0085

"Солонгос аяллыг Монголдоо" 🚌хөтөлбөрийг зохион байгууллаа.

Улаанбаатар 2 Сэжун Институт нь Korea National Tourism Organization, Ulaanbaatar Office болон U Medical Tour / UMIT аялалын компанитай хамтран "Солонгос аяллыг Монголдоо" 🚌хөтөлбөрийг зохион байгууллаа. Уг хөтөлбөрт 15 суралцагч хамрагдсан бөгөөд бүтэн өдрийн турш солонгосын соёлтой танилцан сонирхолтой өнгөрүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд: - KТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцах - Ханбуг өмсөх - И Тэ жүн эмчийн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах - Солонгос хоол хийх, солонгос ресторанд өдрийн хоол идэх - Алжаал тайлах хөлний массаж хийлгэх - МК mart солонгос хүсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах - Оройн хоол идэх зэрэг байлаа. Суралцагчид уг хөтөлбөрт сэтгэгдэл өндөр байсан бөгөөд цаашид ч ийм хөтөлбөр хэрэгжүүлбэл хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ🤩. # Ulaanbaatar2 Sejonghakdang 울란바토르2 세종학당 #KtoUB #UMedicalTour/UMIT 🇲🇳🇰🇷


1/13/2022 4:50:17 PM