Korean Traditional Art & Coffee Healing
2025.12.20-ны бямба гаригт Улаанбаатар 2 Сэжун Институтийн 4-р улирлын хоёрдох соёлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Суралцагчид маань халуун кофе ууж, амтат жигнэмэг идэнгээ Солонгосын уламжлалт уран зургийн түүх, онцлог түүнтэй холбоотой үг хэллэгийн талаар суралцаж, сонирхолтой лекц сонслоо.
Лекцийн дараа өөрсдийн мэдрэмж, уран сэтгэмжээ шингээн Солонгосын уламжлалт уран зургийг өөрсдийн гараар будаж, бүтээлч уур амьсгал дунд дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа баярлалаа.

2025년 12월 20일 토요일에 '커피 향 속의 한국 전통 미 체험' 문화 행사가 성공적으로 진행되었습니다.
학습자들은 따뜻한 커피와 달콤한 디저트를 즐기며 한국 전통 회화의 역사와 특징, 그리고 이와 관련된 어휘를 배우는 흥미로운 강의를 들었습니다.
강의 후에는 각자의 감성과 상상력을 담아 한국 전통 그림을 직접 그려 보며, 창의적인 분위기 속에서 뜻깊은 추억을 함께 만들었습니다.
행사에 적극적으로 참여해 준 모든 수강생 여러분께 진심으로 감사드립니다.
