2023 Сэжун Сан Солонгос хэлний бичгийн тэмцээнээс
Соёл урлаг, биеийн тамирын сайдын шагналыг хүртсэн Энх-Үйлс
Өнгөрсөн 2023 оны 10 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан 2023 Сэжун Сан Солонгос хэлний Яриа, Бичгийн тэмцээнээс Соёл урлаг, биеийн тамирын сайдын шагналыг хүртсэн Энх-Үйлстэй уулзлаа. Солонгост суралцах хэргээ дуусгаад эх орондоо очин аавынхаа ажлыг дахин үргэлжлүүлэх, солонгос зохиолыг монгол хэлнээ орчуулан буулгах хүсэлтэй түүний яриа, түүний мөрөөдөлтэй танилцъя.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
2023 Солонгос хэлний яриа, бичгийн тэмцээнд амжилттай оролцсон танд халуун баяр хүргэе. Юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу.
Намайг Монгол улсаас ирсэн Энх-Үйлс гэдэг. Монголд 2022 оны 7 сард их сургуулиа төгсөн солонгос улсад суралцахаар бэлтгэж байх үедээ солонгос хэлнийхээ мэдлэгийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар 2 Сэжун Институтид суралцсан юм. Харин энэ үеэр энэ жилийн (2023 он) 9 сард Солонгост суралцах боломж олдон одоо Солонгос улсын их сургуульд суралцаж байна.
Анх солонгос хэл суралцах болсон шалтгаан юу байв?
Дунд сургуульд байхдаа EXO хамтлагийн Growl дууг сонсоод К-поп, К-драмад дурлах болсон. Тэгээд бага багаар дууныхаа үг, утгыг ойлгохыг хүсэж, солонгос киног ч мөн адил ойлгож үзэхийг хүсэх болсон. Тийм учраас интернэтээр ганцаараа суралцаж эхэлсэн юм.
Энх-Үйлсийг солонгос хэл сурахад Улаанбаатар 2 Сэжун Хагдан ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Ахлах сургуулиа төгсөөд Солонгос улсад суралцахыг хүсэж байсан ч гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан суралцах боломжгүй болсон юм. Харин тэр үед их сургуульдаа солонгос хэлээр мэргэшиж, дараа нь магистраа солонгос улсад хамгаална гэх бодлоор солонгос хэл болон соёлд хичээнгүйлэн суралцсан. Тэгж байгаад фэйсбүүкээр Улаанбаатар 2 Сэжун Хагданы бүртгэлийн зарыг хараад дээд шатад бүртгүүлэхээр болсон юм.
Надад Сэжун Хагданд Солонгос багш заадаг нь маш их таалагдсан. Ялангуяа Им ГвонЖон багшаас эх бичих арга барил, зааврыг авч чадсан нь үнэхээр завшаан байсан гэж боддог. Багшийнхаа заавраар бага багаар нэмэгдэх өөрийнхөө бичгийн ур чадварыг хараад итгэл төрч хичээл орох цагийг л хүлээдэг болсон байсан. Эх бичих нь амаргүй байсан надад “Хийгээд үз. Чадах болноо” гэж урам зориг өгч тэрхүү аргыг зааж өгсөн багшдаа маш их талархаж байна, хайртай шүү гэж хэлмээр байна.
Энэ жилийн 9 сараас эхлэн солонгост суралцаж байгаа гэсэн шүү дээ. Ямар их сургуульд ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
Чүнчонбүгду Чонжүд байрладаг Чүнбүг их сургуульд бизнесээр суралцаж байна. Монголд аав маань жижиг бизнес эрхэлдэг байсан ч санхүү болон бизнесийн талаар сайн мэдэхгүй учраас хаасан юм. Үүнийг харах төдий байсан би тэр үед л солонгос улсад бизнесийн чиглэлээр суралцаж нягтлан болоод аавынхаа дэлгүүрийг өмнөхөөс нь илүү том компани болгон хөгжүүлэх зорилго тээх болсон юм.
2023 Солонгос хэлний яриа бичгийн тэмцээнд ямар зорилгоор оролцсон бэ? Ярианы тэмцээн биш бичгийн тэмцээнд оролцох болсон шалтгаан юу вэ?
Би өмнө жилээс эхлэн аавынхаа ажиллуулдаг дэлгүүрийн ажилд туслангаа солонгост суралцах бэлтгэлээ хангаж байсан юм. Энэ удаагийн тэмцээнээс шагнал хүртвэл солонгос улсад очих боломжтойг мэдээд энэ удаагийн бичгийн тэмцээнд оролцох болсон юм. Миний хувьд бичгийн тэмцээнд илтгэлтэй байсан учраас оролцох болсон. Олон хүний өмнө илтгэл танилцуулах юм бол маш их сандардаг учир ярианы тэмцээнд оролцох тухай ч бодоогүй. Гэхдээ энэ удаа өөртөө итгэх итгэлтэй болсон учраас сайн ярьж чадах итгэл бий болсон.
Энэ удаагийн бичгийн тэмцээний сэдэв нь “Би яагаад солонгос хэл, соёлыг сурч байгаа вэ?” байсан бөгөөд Энх-Үйлс нь “Эцэст нь солонгост суралцах мөрөөдөл, Сэжун Хагданд шамдан суралцангаа мөрөөдөлдөө тэмүүлж явна” гэх сэдвээр эх бичсэн. Энэхүү эхээр дамжуулан солонгост монголын талаарх дүр төрхийг шинээр мэдрүүлэхийг хүсдэг гэх тэмүүлэл тодорч байна. Шинээр мэдрүүлэхийг хүссэн монголын дүр төрх нь юу вэ?
Солонгост ирээд харахад ерөнхийдөө монгол гэвэл Чингис хааны улс, өргөн тал нутгийн нүүдэлчин улс гэж боддог. Надад тэр нь бага зэрэг харамсалтай санагдсан. Тиймээс монголын талаарх дүр төрхийг өөрчлөхийг хүсэх болсон. Монголд танихгүй гэрт зочилсон ч заавал халуун хоол цайгаар дайлаад гаргадаг ёс бий. Солонгосын ‘정’-той ижилхэн соёл юм л даа, монголын ийм халуун дулаан соёл болон түүх, аж амьдралыг танилцуулан монголын дүр төрхийг нэмэгдүүлэхийг хүсэж байна.
Солонгосоор эх бичих нь амар ажил биш байх. Энх-Үйлс маань солонгос зохион бичлэгийг хэрхэн давтдаг вэ? Энэ удаагийн тэмцээнд амжилт гаргахын тулд ямар зүйлсийг бэлдсэн бэ?
Одоо ч гэсэн зөв бичгийн дүрэм, үг хоорондын зай зэрэгт эргэлзэх үе байгаа ч үүнээс илүү чухал зүйл нь эхийн бүтэц болоод илэрхийлэл гэж бодож байна. Надад зөвлөсөн Им багш маань “Эх бичих зорилго нь сэтгэгдэл төрүүлэх хийгээд ятгалаг үүсгэх явдал юм. Уншиж байгаа хүнийг өөрийнхөө талд оруулж чадахуйц эхийг бичих хэрэгтэй. Өөрийн бодлоо уудалж тэмдэглэл хөтлөөд гол санаагаа барьж аван илэрхийлж байж бичих чадвар хөгжинө.” гэж хэлж байсан юм. Үүний ачаар эхийн бүтцийг гаргахад шантарч айх зүйлгүй болсон. Мөн утга төгөлдөр, сэтгэгдэл төрүүлэхүйц эх бичих суурь ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд ямар нэг эхийг уншаад товчлох, цэгцлэх дадал зуршлыг бий болгож байгаа.
Солонгост амжилттай суралцаад эх орондоо очин биелүүлэхийг хүсэж буй мөрөөдөл нь юу вэ?
Монголд очоод бизнесийн ойлголт болон солонгос хэлний мэдлэгтээ суурилан аавынхаа ажиллуулдаг дэлгүүрийн санхүүг хариуцан солонгосын компанитай худалдаа явуулах хүсэлтэй байгаа. Энэ нь миний мөрөөдөлдөө тэмүүлэх хүч болох төдийгүй хичээнгүйлэн амьдарч буй эцэг эхийнхээ бахархалт охины хувьд ачийг нь хариулж буй хэрэг болно гэж бодож байна.
Энэ удаагийн “2023 Сэжун Сан Шилдэг сурагчдын чуулган”-аар дамжуулан Солонгосын олон газраар зочилсон байх. Солонгос хэлийг сурч буй байдлаас солонгосоор аялсан сэтгэгдлийг сонсмоор байна.
Солонгост ирээд нэг сар өнгөрсөн ч гэр сургуулийн хооронд ирж, очих төдий л байсан юм. Энэхүү уулзалтаар анх удаа солонгосыг утгаар нь мэдэрсэн. Ялангуяа Хан мөрнөөр шөнийн хөлөг онгоцтой аялсан нь хамгийн их сэтгэлд үлдсэн байна. Тэр хугацаанд хамтдаа байсан найзуудтайгаа салах сүүлийн өдөр байсныг ч хэлэхүү, сайхан орчноо хараад аз жаргалыг тултал нь мэдэрсэн орой байсан.
Цаашдаа монголд буцаж очоод Сэжун Хагданд суралцах уу?
Тийм ээ, Одоо ч миний солонгос хэлний мэдлэг дутуу дулимаг байгаа. Гэхдээ би монголд очихдоо өөртөө итгэлтэйгээр солонгосоор ярьдаг солонгос соёлыг маш сайн мэддэг магистр төгсөгч байх болно. Тэр үед өөрийн мөрөөдөл болох бизнесийг хийнгээ сонирхлоороо өөрийн дуртай солонгос романс зохиолыг монгол хэлнээ орчуулан, монгол сайхан номыг солонгос хэлнээ орчуулан хүргэж ч болно гэж бодож байна. Тэгэхээр болбол хэрхэн солонгос хэлийг сурсан, солонгост суралцах ямар байсан талаараа ярьж өгөх Сэжун Хагдан сонбэгоор дахин уулзах байх.
Олон улс дахь Сэжун Хагданы суралцагчдын төлөө солонгос хэл сурахын сайхан болон бахархалт байдлын талаар ярьж өгнө үү.
Солонгос хэл төдийгүй солонгосын соёл, түүхээс өгсүүлээд эдийн засаг, нийгэм, газар зүй зэрэг бүхий л зүйлд сонирхолтой байснаар сайн сурч чадна гэдгийг хэлмээр байна. Солонгос хэлийг сурах тусам хэцүү болдог гэж бодож магадгүй. Тэгэх бүрд “Гадаад хэл бол угаасаа хэцүү зүйл. Шантрахгүй байх нь ч чадвар” гэж бодоод эцсээ хүртэл яваад үзээрэй. Тэгвэл нэг их удалгүй к-поп, к-драма ч гэсэн солонгос хэлийг сурах сэдэл болох болно.
Ярилцлагын эхийг дараах линкээр орж уншаарай. ⇓
https://www.ksif.or.kr/cop/bbs/selectBoardArticle.do?nttId=9220000005667&bbsId=BBSMSTR_000000000071