ub2sejong@gmail.com +976 9160-0085

"Соёлын Академи 2023" төсөлт хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа

10/21/2023 6:32:45 PM
Улаанбаатар 2 Сэжун институт нь "Соёлын Академи 2023" төсөлт хөтөлбөрийг 3 дахь удаагаа 2023.09.25-10.21-ний хооронд нийт 4 долоо хоногийн турш солонгосын уран бичлэг, таеквондо, солонгос үндэсний хоол гэсэн 3 үндсэн төрлөөр 60 суралцагчийг амжилттай хамруулаад байна.
Бид өнөөдөр буюу 10.21-ний өдөр "Соёлын академи 2023 Төгсөлтийн арга хэмжээ"-г амжилттай зохион байгууллаа. Нийт хөтөлбөрийн хугацаанд идэвх зүтгэл гарган суралцаж, сурсан мэдсэн зүйлээ хуваалцан нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн суралцагч та бүхэндээ баярлалаа. 🥰