ub2sejong@gmail.com +976 9160-0085

💐 Улаанбаатар 2 Сэжун Институт "ШИЛДЭГ ИНСТИТУТ" боллоо.👏🥳

11/15/2022 3:07:17 PM

🎊 БНСУ-ын Сэжун Институт Сан үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Евразийн Сэжун Институтуудын чуулга уулзалт 2022”-ыг Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 11-р сарын 7-ны өдрөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.🎊

🎉Тус чуулга уулзалтын үеэр олон арга хэмжээ зохиогдсоны нэг нь “Шилдэг институтийн үйл ажиллагааг танилцуулах илтгэл(우수 학당 사례 발표)” байв. Үүнд манай Улаанбаатар 2 Сэжун Институт шилдэг 4 илтгэлийн нэгээр шалгарч өөрсдийн сургалт, үйл ажиллагааны талаарх туршлагыг хуваалцаад ирлээ.💯👏

🤗 Энэхүү амжилтыг бүтээхэд Улаанбаатар 2 Сэжун Институтийн нийт багш, суралцагч, дэмжигч та бүхний оролцоо их байсныг тэмдэглэн дурдаж талархал дэвшүүлье.🤗

#KingSejongInstitute #ulaanbaatar2sejonghakdang #울란바토르2세종학당 #우수학당