ub2sejong@gmail.com +976 9160-0085

"Солонгосоор уран бичиж сурах" соёлын арга хэмжээ

Улаанбаатар 2 Сэжун Институт нь улирал бүр сонирхолтой 🎎солонгосын соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг билээ. 2023 оны 1-р улиралд бид "Солонгос уран бичлэг бичиж сурах" соёлын хөтөлбөрийг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг багш Цацрал, Им Квонжон, Бүжинлхам нар удирдан явуулсан бөгөөд нийт 22 сурагч хамрагдлаа. Сурагчид маань маш идэвхтэй оролцож, өөр өөрсдийн гараар бичсэн бүтээлээ барин зургаа татуулав.